2.gif

Эко Пак Монгол ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодлын бүрэн автомат үйлдвэр юм. Бид импортыг орлож, үндэсний үйлдвэрлэгчдэд чанар стандартын шаардлага хангасан цаасан хайрцаг, сав баглаа боодлыг богино хугацаанд, хэрэгцээт хэмжээгээр нийлүүлдэг.

Эх орондоо дотоодын хэрэгцээг хангах чанартай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг багасгах зорилго тавин үйл ажиллагаагаа өргөтгөн ажилласаар байна. 

Бид монголдоо хамгийн том формат бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэх боломжтой бөгөөд байгаль орчинд хоргүй "Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар"-аас баталгаажсан түүхий эд материал ашигладаг. 

Компанийн давуу тал

  • Дотооддоо хүссэн хэмжээгээр, өнгө, хэмжээ харгалзахгүй 3-5 давхар C&E буюу жижиг, том үелээгээр болон үелээгүй бүх төрлийн цаасан хайрцагийг чанарын өндөр түвшинд богино хугацаанд үйлдвэрлэж байна.
  • Байгаль орчинд хоргүй, Улсын мэргэжлийн хяналтын газраас баталгаажсан ТЭМ-ээр үйлдвэрлэл явуулдаг
  • Захиалгыг очиж авах ба өөрийн унаагаар УБ хот дотор үнэгүй хүргэж өгөх
  • Нэмэлт үйлчилгээ / лак, бүрэлт, фольга
  • Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй түүхий эдээр хийсэн