eco11.jpg
Хэрхэн захиалга өгөх вэ

Вэб Сайтын “Холбоо барих” хэсэгт байрлах утасы дугаараар манай борлуулагчидтай шууд холбогдох, эсвэл үйлдвэрийн байран дээр ирж уулзан захиалга өгөх боломжтой. “Холбоо барих” хэсгээс та ажиллах ажлын цагийн хуварийг харах боломжтой.

Захиалга бэлэн болох хугацааны талаар

Бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, нэмэлт ажилбар зэргээс хамааран бэлэн болох хугацаа нь харилцан ялгаатай байдаг. Захиалгын үед бүтээгдэхүүн бэлэн болох хугацаа тодорхой болдог. 

Хайрцагны стандарт байдаг уу?

Хайрцагийг бүтээгдэхүүний бэлэн стандартын дагуу болон өөрийн хүссэн хэмжээ загвараар захиалах боломжтой. 

Ямар ч төрлийн хайрцаг хийх боломжтой юу?

Одоогоор дугуй хэлбэрээс бусад бүх төрөл хэлбэрийн хайрцагийг хүссэн загвар хийцээр захиалан үйлдвэрлэх боломжтой

Хайрцагны дизайныг захиалагч тал өөрсдөө гаргах шаардлагатай юу?

Захиалагч тал өөрсдөө хайрцаг сав, баглаа боодлынхоо дизайныг гаргаж болно, эсвэл манай мэргэжлийн дизайнерүүдтэй хамтран гаргах боломжтой. Мөн бэлэн загваруудаас сонголт хийх боломжтой. 

Бэлэн бүтээгдэхүүн худалдан авбал үнэгүй хүргэж өгдөг үү?

Манайх 1000 ширхэгээс дээш тооны бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэж өгдөг.