Skip to main content

Ихэнх бизнесүүд сав баглаа боодлоос хамааран хэрэглэгчийн сонирхол 30%иар нэмэгддэг гэдгийг баталж байна. Тэр дундаа онлайн худалдан авагчдын 52% нь тансаг сав баглаа боодол бүхий дэлгүүрээр дахин үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг байна. Учир нь тансаг сав баглаа боодол нь бүтээгдэхүүнийг чанартай мэт харагдуулдагтай холбоотой. Онлайн худалдааны сав баглаа боодлын тухайд тавиар дээр харагдах байдал гэхээсээ илүүтэй хэрэглэгчийг задалж үзэхэд онцгой сэтгэгдэл үлдээх нь чухал

Онлайн худалдааны сав баглаа боодлын талаарх хэд хэдэн үр дүнтэй чухал элементүүдийг авч үзье.

Онцгой содон харагдах ёстой

Бид эхлээд нүдээрээ иддэг.

Хүний таван мэдрэхүй дотроос харах мэдрэхгүй хамгийн хүчтэй гэдэг нь үнэн билээ. Харах мэдрэхүй бусад мэдрэхүйн мэдрэмжийг өөрчлөх боломжтой. Тиймээс хараа булаадаг зүйлс биднийг хүчтэй татдагийн учир энэ. Өөр онгой шинэлэг гоёмсог өнгө, хэлбэр, хэмжээг ашигла. Дүрслэл, шрипт зэрэгт баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэ. Таны хязгаар зөвхөн бү

тээлч байдлаар тодорхойлогдоно. Тиймээс хайрцгаас гарч сэтгэх нь агуу зүйлд хүргэнэ. Брэндийнхээ өнгө төрхийг

хадгалахаа мартаж болохгүй. Таны сав баглаа боодлын дизайн таны брэндийн танигдах байдалтай уялдаатай байгаа эсэхийг хянах  хэрэгтэй. Таны лого хялбар харагдахаар байршсан байх хэрэгтэй.

 

Хэрэглээнд нийцсэн байх

Таны хайрцгийн дизайн зүгээр л нэг гоё ганган харагддаг байж болохгүй бас хэрэглээнд нийцсэн байх хэрэгтэй. Материал нь хэр бат бөх вэ? Доторх агуулж буй зүйлээ хамгаалж чадах уу? Тээвэрлэж зөөхөд хамгаалалт болж чадах уу? Хаяг шошго нь зөв байна уу? Бүтээгдэхүүний талаарх шаардлагатай бүх мэдээллийг агуулж чадаж байна уу?  Эцэст нь таны дизайн бүтээгдэхүүнийг таних, шинжих, түгээхэд хялбар ойлгомжтой болгож чадаж байна уу? Гэдгийг тооцож үзээрэй.

Байгальд ээлтэй байх хэрэгтэй

Пластик зэрэг уламжлалт сав баглаа боодлын материалаас байгаль орчинд ээлтэй материал руу шилжиж байна. Хэрэглэгчид одоо нэг удаагийн хэрэглээний пластикийн хор хохирлыг мэддэг болж илүү байгаль орчинд ээлтэй орлох материал руу анхаарал хандуулж эхэлсэн. Одоо хэрэглэхэд бэлэн байгаа чихрийн нишингэ, цардуул, кок

онат, олс зэргээс гаргаж авсан целлюлоз, цардуул, PLA зэрэг ургамлын гаралтай материалуудыг ашиглаж болно. Технологийн хөгжил нь илүү инновацлаг сав баглааг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулж байна.

AR ашиглан харилцан үйлдлийг нэмэгдүүл

Хэрэглэгчидтэйгээ харилцаа, харилцан хариу үйлдэл үүсгэхийг хүсвэл хийсвэр бодит байдал AR- ыг ашиглаарай. Нууц меню эсвэл видео тоглоомд хандах QR кодыг хайрцаг дээрээ хэвлэж болох юм. Энэ нь тэдэнд хайрцгийг задлах үед гайхамшигтай мэдрэмж өгөх болно.

Дижитал хэвлэлээр хэвлүүлэхийг чухалчлаарай

Дижитал хэвлэл нь бүтээгдэхүүний хайрцгийг илүү гоёмсог тансаг харагдуулах боломжийг олгодог. Энэ нь өнгөний гаралтын хувьд илүү чанартай яг хүссэн өнгийг гаргах боломжтой. Тиймээс тусгайлан сонгосон  зорилтот хэрэглэгчид тань тааруулан хэвлэлт хийцийг тохируулах боломжийг олгодог.