Skip to main content

Таны бүтээгдэхүүний сүүлийн шатны сурталчилгаа болохын хувьд хайрцаг сав баглаа боодол, түүний дизайн шийдэл, чанарыг чухалчлан үзэх нь зүйтэй. Хэрэглэгчийн анхаарлыг татах, нүдэнд тусаж сэтгэлд үлдэх онцгой загвар дизайн, шийдлийг бий болгоход хайрцаг сав баглаа боодолд олон төрлийн нэмэлт ажилбар хийдэг.  Тиймээс энэхүү нийтлэлээрээ та бүхэнд тэдгээр нэмэлт ажилбар, түүнийг хэрхэн ашиглаж болох талаарх зөвлөмжийг хуваалцаж байна

Бүрэлт

Бүрэлт бол таны хайрцгийн гадна талын цаасан дээр хийх ажилбар юм. Бүрэлтийг хайрцгийн гадаргууд буй цаасны гадна болон дотор талд хийх боломжтой бөгөөд энэ нь цаасыг урагдахгүй, усанд тэсвэртэй бат бөх байлгах, бэх хэвлэлтийг тогтоох, хадгалах үүрэгтэй. Бүрэлт нь гялгар, матт, зөөлөн, металл гэсэн олон төрөлтэй байдаг. Гялгар болон матт бүрэлтийг үйлдвэрлэлд түлхүү ашиглаж байна.

Гялгар бүрэлт нь хэвлэмэл дизайныг гялгар, гоёмсог, тод харагдуулдаг бөгөөд  шороо тоос, толбо тогтохгүй болгодогоороо давуу талтай.

Матт бүрэлт нь таны дизайнд чамин тансаг өнгө аясыг нэмэх бөгөөд бүрсгэр, хүрэхэд зөөлөн мэдрэгддэг.

Матт бүрэлт
нь лак болон
эмбосстой хослуулахад
төгс зохицдог хэдий ч бараан болон хар дэвсгэр дээр ашиглахад хурууны хээ гарах, амархан зурагдах зэрэг сул талтай.

 

 

 

 

Лак –Таны дизайныг сайжруулах, бүтээлч байдлыг нэмэхэд лак үнэхээр гайхалтай тохирно. Олон төрлийн лак байх бөгөөд эдгээр нь таны хайрцганд өнгө нэмнэ.

Гөлгөр лак /5C/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Товойлгох/emboss болон хонхойлгох/deboss

Гадаргуу дээр 3D эффект бий болгохын тулд хүч ашиглан хэв гаргах процесс юм.

Эмбосс  нь таны сонгосон хэсэг, хээ, дүрс, логог нааш товойлгон харагдуулна.   Эмбоссийг ихэвчлэн картон болон хатуу картонон хайрцганд ашигладаг бөгөөд тээврийн бор болон үелээтэй хайрцганд ашиглахад тохиромжгүй.

Хонхойлгох буюу дибосс нь таны сонгосон хэсэг, хээ, дүрс, логог цааш товойлгон харагдуулна.   Энэхүү технологийг тээврийн бор болон үелээтэй хайрцганд ашиглаж болох хэдий ч хуурайгаар дарахдаа дизайны шийдлийг анхаарч шаардлагатай. Хонхойлгох, товойлгохыг бусад төрлийн нэмэлт ажилбартай хамтад нь мөн ашиглаж болно. Хонхойлгон дарсан хэсэгт олон өнгийн фольга дарах, хэвлэлт хийх зэргээр та гайхамшигтай дизайн бий болгох боломжтой. Жишээлбэл та логогоо өнгөөр хэвлээд түүнийгээ хонхойлгох юмуу товойлгох гэх мэт

 

 

 

 

Фольга

Халуун дардас ашиглан өнгийн фольгаг гадаргууд цааш хонхойлгон буулгахыг хэлэх бөгөөд төрөл бүрийн өнгөтэй байдаг.

Хайрцаг сав баглаа боодлын дизайнд фольгаг ашиглахдаа болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд таны сонгосон хэсэг, лого дүрс нь хоорондын зураас нь хол ялгагдахуйц болон бага зэрэг бүдүүн байх ёстой. Маш жижиг хэсэг, зураас дүрс нь фольгагаар төдийлөн гоё төгс гардаггүй.

Фольгаг мөн бусад нэмэлт ажилбартай хольж ашиглах боломжгүй байдаг. Фольгаг бүх төрлийн үелээтэй болон картон хайрцганд ашиглаж болно.

 

Сэтгэгдэл үлдээх